Geo-talk vs Podcast: Онлайн ярилцлагууд

Geo-talk vs Podcast: Онлайн ярилцлагууд

undefined

Өнгөрсөн хавраас эхлүүлсэн нэгэн төсөл маань өнөөдөр дуусаж байна, Монголд болон дэлхийн даяар үүссэн цар тахлын нөхцөл байдлын улмаас өдөр тутмын ажил амьдралд виртуал уулзалтууд, ярилцлагууд, өрөөнүүд бий болсны нэг илрэл нь clubhouse хэмээх нэгэн шинэ апп хүмүүсийн гар утсанд өндөр хэрэглээтэй болж ирсэн билээ.

Энэхүү апп-д ч гэсэн манай холбооны "Гео-мэдээлэл" нэртэй клаб-ийг үүсгэн Долоо хоног бүрийн Лхагва гаригт гео-мэдээллийн салбарыг өөрийн судалгаа, ажил, бизнестэй хэрэглэж буй төлөөллүүдийг урьж оролцуулсан яриа /geo-talk/-г зохион байгуулсан болно.

Ингэхдээ хавар болон намрын улиралд 2 улирал /season/-д хуваан тус бүр 10 дугаар хийхийг зорьсон боловч тус бүрдээ 9 дугаар ярилцлагуудыг бичлэг болгон авч Anchor платформ ашиглан подкаст болгож хадгаллаа.

  1. Нэгдүгээр улирал /хавар/
    1. 1. what3words - Д.Золбоо, what3words-ийн Монгол дахь төлөөлөгч
    2. 2. imap.mn - А.Баттамир, Лхамсүрэн, ICT Group ХХК
    3. 3. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ (БОНБҮ)-д гео-мэдээллийн хэрэглээ - С.Түмэннаст, И.Бямбахүү, Б.Болдбаатар, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо
    4. 4. Газарзүйн мэдээллийн систем (GIS)-ийн ArcGIS-ийн тухай - Д.Бат-Эрдэнэ, Б.Жавзандулам, МонМэп ХХК
    5. 5. Байршил тогтоогч хиймэл дагуулуудын системийн хүлээн авагч Garmin GPS - Ч.Бурмаа, Я.Жанболат, Инженер Геодези ХХК
    6. 6. Нээллттй эх үүсвэр бүхий газрын зураг (OSM)-ийн хэрэглээ - С.Эрдэнэцогт, Батцэцэг, Public Lab Mongolia
    7. 7. Эрдэнэсийн эрэлд буюу Geocaching - Б.Сүрэнхүү, Монгол геокэчинг клуб
    8. 8. Нисэхийн зураглалын салбарт буй гео-мэдээллийн хэрэглээ - Б.Оргил, ИНЕГ-ын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны Нислэгийн зургийн хэсэг
    9. 9. Геологийн гео-мэдээллийн сан - А.Баттүшиг, Үндэсний геологийн алба

 

  1. Хоёрдугаар улирал /намар/
    1. 1. GPSBox - Хяналтын систем - Н.Доржсүрэн
    2. 2. Аялал жуулчлалд орчин үеийн мэдээллийн технологи, хиймэл оюуны хэрэглээ - Ц.Түвшинтөр, ККУСИХХ
    3. 3. Оронзайн суурь 18 дэд сангийн техникийн үзүүлэлтийн стандарт - П.Нямдаваа, М.Мягмаржаргал, ГЗБГЗЗГ
    4. 4. Эрүүл мэндийн салбар дахь ГМС-ийн хэрэглээ - Л.Дэлгэрзул, АУШУҮИС
    5. 5. VTOL төрлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж /drone/-ийн хэрэглээ - Л. Бат-Эрдэнэ, 5d World ХХК /CHCNav/
    6. 6. Seequent уул уурхай, инженер, байгаль орчны шийдэл, боломжууд - Г. Цолмон, МҮГХ
    7. 7. Юмсийн интернет (IoT)-ийн геологи, гео-мэдээллийн салбар дахь хэрэглээ - Ч.Эрдэнэтуяа, Andorean ХХК
    8. 8. Дэлхийн байршил тогтоогч хиймэл дагуулуудын систем (GNSS)-ийн хэрэглээ - Д.Эрдэнэзул, ШУА-ГООХ
    9. 9. OpenStreetMap (OSM)-ийн хэрэглээ - С.Эрдэнэцогт, Public Lab Mongolia

 

Энэхүү бичлэгийг хийхийг зөвшөөрсөн зочид, сонсож, дэмжиж ажилласан хүн бүхэнд баярлалаа.

 

 



Шинэ бүтээл


Хамтрагчид
brand
brand
brand
brand
brand
brand